Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 20-нд шүүнэ

2020-05-12 0

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн билээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан байдаг. Дээрх хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон юм.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авчээ. Улмаар тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 9:00 цагт хийхээр товлосон байна.

Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Холбоотой мэдээ

50 граж чөлөөлж явган хүний зам тавина

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт

2021-07-26

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны хувийн жин бага зэрэг зөрчлүүд илэрсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан

2021-07-22

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08