Улаанбаатарт өнөөдөр 22-24 градус дулаан байна

2020-04-27 0

Дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүд нь ойрын жилүүдийн энэ сард тохиолдоогүй халуун өдрүүд болно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Дөрөвдүгээр сарын 27-28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас:  Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус дулаан байна.

Бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын талаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 29-нд Халх голын саваар, тавдугаар сарын 1-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, энэ сарын 29-н тавдугаар сарын 2-нд говь, тал хээрийн нутгаар, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх бол тавдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Холбоотой мэдээ

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25