Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшинэ

2020-04-27 0

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд нартай нэг баг болж нэр дэвшихээр болсон байна.

Эдгээр нэр дэвшигчид бүгд Төв аймгаас гаралтай.

Ц.Туваан, Д.Эрдэнэсувд нар анх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвших бол Х.Тэмүүжиний хувьд энэ сонгууль дөрөв дэх удаагийн сонгууль болно.

Х.Тэмүүжин өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2008 онд Баянголын дүүргээс, 2012 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, давхар Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан юм. Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин МАН-ын Ц.Мөнх-Оргилд өвдөг шороодсон бол энэ удаад төрсөн нутагтаа хүч сорихоор шийджээ.

 

Холбоотой мэдээ

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25