Д.Нямхүү: Халдвар авсан нэг хүнд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна

2020-03-26 0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 221 хүнд шинжилгээ хийж дууслаа. Ингээд эдгээр хүмүүс дотроос нэг коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар 11 боллоо. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хянаж байгаа. Хяналтан дотроос гарсан. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаад, тусгаарлах байрнаас гараад дахиад 14 хоног гэртээ тусгаарлагдана. Давтан шинжилгээ хийнэ. Тандалтын чиглэлээр 25 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Тусгай үүргийн онгоцноос гадна гуравдугаар сарын 25-ны өдөр нэг сэжигтэй тохиолдол илрэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна.  ХӨСҮТ-д нийт 184 хүн хянагдаж байна. Халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна. Бид халдварыг цаашид тархаахгүй байх чиглэлд маш сайн анхаарч ажиллаж байна.” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

Ихэнх нутгаар явган болон зөөлөн цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар цас орж, нутгий

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01