НОБГ: Нийслэлд шар усны үерт өртөх магадлалтай 3000 өрх байна

2020-03-23 0

Нийслэлийн онцгой комисс цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг өглөө.

Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г. Нэргүй угаарын хий, шар усны үер болон ой хээрийн түймрийн болзошгүй эрсдэлийн талаар мэдээлж сэрэмжлүүлгийг хүргэлээ. Мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагуудаас  өгч байгаа үнэлгээгээр Улаанбаатар хотын утааны түвшин 50 хувь хүрч буурсан гэх сайн мэдээтэй байгаа боловч  өнөөдөр авсан мэдээллээр сүүлийн гурван өдрийн дотор 15 өрхийн 50 хүн угаарын хийнд хөнгөн байдлаар хордож эмнэлгийн байгууллагад хандсан ба  үүнээс 22 хүүхэд, 25 том хүн байна. Хордсон иргэдэд мэргэжлийн байгууллагаас тодорхой мэдээлэл, зөвлөмжийг өгч ажиллажээ. Иймд НОБГ-аас иргэдэд хэдий урин дулааны улирал эхэлж байгаа ч  угаарын хийн дуудлага хэвээр байдаг тул галлагааны зөв зарчим, яндан зуухаа хөөлөх болон ахуйн аюулгүй ажиллагааны байдлыг хангахыг ард иргэддээ уриаллаа.

Хаврын улиралд хөдөө орон нутаг гэлтгүй нийслэлд шар усны үер буух болсон. Нийслэл хотын хэмжээнд шар усны үерт өртөх магадлалтай, зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан  3000 гаруй өрх байна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Иймд холбогдох байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа хэдий ч үүнд иргэдийн үүрэг оролцоо чухал учраас өөрсдөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй болохыг санууллаа. Мөн ногоон бүсэд хаврын хуурайшил ихсэж байгаа тул ногоон бүс рүү зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд явахдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой хээрийн түймэр гаргахаас  хэрэгтэй болохыг санууллаа.

НЭМГ-аас хийсэн мэдээллээр шуурхай штабын гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хяналтын найман цэг дээр 116 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Хяналтын найман товчоогоор орсон 8072, гарсан 8840 иргэн, 16912 тээврийн хэрэгсэл  хяналтад хамрагджээ. Энэ дундаас сэжигтэй тохиолдол одоогоор илрээгүй байна.  Мөн олон улс хоорондын зорчигчдын шилжилтийн тандалтыг хийж ажилласаар байгаа аж.

ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 10 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол, 1951 иргэн ажиглалтад байна. Мөн тусгаарлагдсан иргэдийг эмнэлгээс гарсны дараа өрхийн эрүүл мэндийн төвийн хяналт дор  гэрээр тусгаарлахаар болсон бөгөөд тухайн  иргэдийн гар утсанд байршил тогтоогчийг суулгаж хянан ажиллах бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар энэ үеэр хэлсэн юм.

Холбоотой мэдээ

800 алба хаагч 426 байршилд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байна

Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гарг

2021-01-25

Нийслэлийн удирдах ажилтнууд дараах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны

2021-01-25

Бямба гарагт товчоодоор 1128 машин нэвтэрч, 1318 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэ

2020-12-27