Усанд унаж осгосон иргэний амь насыг аварчээ

2019-08-22 1

Өнөөдөр 17 цагийн  Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд  Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг шуурхай аварсан байна.

Тухайн иргэн Чулуун овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг алба хаагчид харж шуурхай ажиллаж уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, цагдаагийн ахмад С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар  энэ үеэр эрэн хайх ажиллагааны даалгарваар самналт хийж явсан аж.

Тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор аврах ажиллагаа амжилттай явуулсан байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03