Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөнд нэгдэцгээе

2020-03-22 0

Хүүхдийг хүчирхийлэх үйлдэл нь улам бүр харгис болж, хэргийн гаралт, давтамжийн тоо ойртсоор байгаа нь МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ санаа зовнидог, эцэг эхийн үүргээ ухамсарладаг 10.000 гаруй иргэд, 40 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд 21 аймаг, 9 дүүргээс нэгдэж ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ улс орон даяар ѳрнүүлж байна. #Хүүхэд_хүчирхийлэхийн_эсрэг_үндэсний_хөдөлгөөний_зорилго_нь: Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсооход оршино.

Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд ХХЭҮХ  эхний ээлжинд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхийн төлөө тууштай ажиллаж үр дүнд хүрэх хүртэл нь тэмцэхээ мэдэгдээд байна.
1. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг оновчтой болгох, хохирогчийг нөхөн сэргээх, эрүүл мэнд, сэтгэл санааны, эдийн засгийн, хохиролыг заавал тооцон олгуулах механизмыг бий болгох
2. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай хуульд тодорхой заалтуудыг тусгуулах, бүх аж ахуйн нэгж, байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавих
3. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалалд багш, ажиллагсадын хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох
4. Эрүүл мэндийн байгууллагын эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, ажиллагсадын хуулиар хүлээсэн үүргийн биелүүлж ажиллахад хяналт тавих
5. Хэвлэл, мэдээлэл, цахим орчинд хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, хүүхдийн хувийн нууцад халдаж мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаалах ажлыг хариуцсан төрийн үүрэг хүлээсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлөх
6. Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахал үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангахад ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгоход олон нийт, төр засаг руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09