Орхон: Өвс, тэжээл үнэ төлбөргүй олгоно

2020-03-20 0

Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгөөр аймгийн ХХААГ “Алтан тариа” ХХК-иас тэжээл, нэмж өвс худалдан авсан байна. Тэжээл, өвсийг өнөөдөртөө багтаж Дархан-Уул аймгаас татаж авна гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ.

Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант сумтай. Дээрх хоёр суманд нийт 1000 орчим малчин бүртгэлтэй байдаг.  Үүний 80 гаруй хувь нь малчин өрх юм. Өрх бүрт 10 боодол өвс, 2-3 шуудай тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор болжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулна

УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуули

2021-01-02

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ЦОГТЦЭЦИЙ СУМАНД 500 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины

2020-11-18

Ховд: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан иргэнд ойр байсан 73 иргэнийг тусгаарлалаа

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б

2020-08-12