Авто ослын улмаас таван хүн амиа алдлаа

2019-08-19 0

Амралтын өдрүүдэд  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 15 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Өөрөөр хэлбэл, хоёр өдөрт таван хүн зам тээврийн ослын улмаас амиа алджээ.

Тухайлбал, ням гаригт орон нутагт 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум Ачмаг нуур гэх газар асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Ч нас баржээ. 19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв Петровис шатахуун түгээх станцын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан байна. 00.57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг Цавчир гэх газар асфальтан замд Mitsubishi L200  автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын  таван хүн гэмтжээ.

Нийслэлд  18.20 цагийн орчимд Сонгинохайрхан  11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, Пирамид хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас баржээ. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 

Холбоотой мэдээ

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

20 алба хаагчдад тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөг

2020-12-30