Тусгаарлагдсан иргэдэд эргэлт оруулахаар боллоо

2020-03-19 0

Улсын онцгой комиссын штабаас мэдээлэл хийлээ.

Өчигдөр оройны 21 цагийн байдлаар 1734 хүн тусгаарлагдаад байна. Зарим хилийн боомтуудаар иргэд нэвтэрч байна. Коронавирусийн халдварын эрсдэлтэй нөхцөлд ташаа мэдээлэл өгсөн түүнчлэн  мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээнд саад учруулсан тохиолдол хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа. Тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага ирсэн байна. Гаднаас хоол хүнс оруулах тохиолдол гарч байгаа аж. Өнөөдөр 14:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байрт байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар болжээ. Согтууруулах ундаа, хутга мэс заслын зүйл оруулахгүй гэдгийг анхааруулав. Тусгаарлагдаж буй иргэдээс гомдол мэдээлэл их ирүүлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө зочид буудлын үйлчилгээ нэхэх, тагтан дээр гарч шүлсээ хаях зэрэг зөрчил гаргаж байгааг мэдээлж эдгээр тохиолдол бүрт хариуцлага тооцно гэлээ. Агаарын нислэгээр ирсэн зорчигчдын гадаад пасспортыг хураан авсан бөгөөд төлбөрөө төлсний дараа буцаан олгох юм байна.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн  мэдээллийн үеэр “Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа. Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.

Мөн 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдхүүнийг оруулна” гэлээ.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03