Орон нутгийн нислэгийн тийзний үнэ хямдарна

2019-08-19 0

Дотоодын нислэгийн тийзний үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байна.  Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангилалын тийзний үнийг дахин 10 хувь бууруулхаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдлээ.

Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангилалын тийзний үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм.

“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа билээ.

Эх сурвалж: ИНЕГ 

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Он гарсаар 503 хятад иргэнийг нутаг буцаагаад байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22