Корона вирус 4-5 метрийн зайд халдварлах боломжтойг тогтоолоо

2020-03-10 0

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн халдвар агаарт удаан байж төсөөлснөөс хол зайг туулах чадвартайг тогтоосон байна. Өмнө нь энэ вирус 1-2 метрийн зайд халдварлах боломжтой гэж мэдэгдэж байсан билээ. Хамгийн сүүлийн судалгаагаар корона вирус нь агаарт 30 минут “амьдрах”, 4,5 метр зайг туулан халдварлах боломжтойг тогтоогоод байна.  Энэ дүгнэлтийг Хунань мужийн эрдэмтэд саяхан бүртгэгдсэн шинэ тохиолдлыг нарийвчлан судалсны үр дүнд гаргасан байна.

Тодруулбал, нэгэн халдвар тээгч хот хоорондын автобусаар амны хаалтгүй зорчихдоо  4,5 м-ийн хол сууж байсан хос болон автобусны бусад газар сууж явсан өөр хэдэн хүнд халдвар тараасан байж. Мөн тухайн автобусыг хуучин зорчигчдоо буулгаснаас 30 минутын дараа залгаж суусан өөр нэг хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Түүнчлэн вирусийн гадаргуу дээр тогтох хугацаа нь температур, тухайн гадаргуугийн төрөл зэрэг хүчин зүйлээс хамаарч температур 37°C үед шил, төмөр, даавуу, цаас, хуванцар дээр 2-3 хоног хүртэл тэсвэртэй юм байна.

Холбоотой мэдээ

Эмнэлгээр үйлчлүүлэх цагийг утсаар захиалах боломжтой боллоо

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорил

2020-09-09

МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.08.14/ болж байн

2020-08-14

Голд машинаа угаасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан “

2020-08-04