Нохойноос корона вирус илэрлээ

2020-03-10 0

Хонконгт нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгдлээ.

Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлж, тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс “COVID-19” халдвар илэрсэн байна. Харин эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.

Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн бөгөөд энэ сарын 8-ны өдөр халдвар авсныг эцэслэн тогтоожээ. Одоогоор хяналт, ажиглалт үргэлжилж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж

Холбоотой мэдээ

Эмнэлгээр үйлчлүүлэх цагийг утсаар захиалах боломжтой боллоо

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорил

2020-09-09

МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.08.14/ болж байн

2020-08-14

Голд машинаа угаасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан “

2020-08-04