Ч.Улаан: Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй

2020-03-10 0

COVID 19 тохиолдол бүртгэгдсэнээс үүдэн иргэдийн дунд хүнсний бүтээгдхүүнийг их хэмжээгээр худалдан авах, тодорхой хэмжээгээр нөөцлөх зэргээр бөөгнөрөл, хөл хөдөлгөөн ихсэж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зах зээлийн хангамж тогтвортой байгаа энэ үед хэт нэмэгдсэн хэрэглээ бий болгох нь үнийг савалгаа үүсгэнэ. Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ. Махны хувьд жилийн хэрэгцээ буюу шинэ махтай золгох хүртэл хангалттай нөөц бий. Зах зээлд гаргах 20 гаруй мянган тн махны нөөц байгаа. Энэ нь сар тутам 3-4 мянган тн мах иргэдийн хэрэгцээнд гаргах боломжтой гэсэн үг. Гурилын тухайд бүтэн жилийн хэрэглээг хангах хэмжээний түүхий эд гурилын үйлдвэрүүд нөөцөлсөн. 3-4.5 сарын тогтвортой нөөц бий. Стратегийн нөөц бүрдүүлэх үүднээс хоёрдугаар сарын 27-ны өдөр улаанбуудай импортлохоор болсон.  Будааны тухайд бид 100 хувь импортоор авдаг. Төрөл тус бүрээр нь авч үзвэл 2-4 сарын нөөц бэлэн байна. Элсэн чихрийн гурван сарын нөөц байгаа. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүний импортыг тасралтгүй үргэлжлүүлнэ” гэлээ.

 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08