Мал их хэмжээгээр нядалснаас үүдэж нислэг саатжээ

2019-08-19 0

Улаанбаатар-Өлгий чиглэлийн «Хүннү эйр» компанийн нислэг наймдугаар сарын 10-15-ны хооронд саатжээ.

Учир нь наймдугаар сарын 11-13-нд тохиосон ислам шашинтнуудын ариун Хурбаан айт баярын үеэр их хэмжээгээр мал нядалснаас шувууны бөөгнөрөл үүссэн байна. “Улаанбаатар-Өлгий чиглэлд нислэг үйлддэг “Аэромонголиа” компанийн онгоц өглөө эрт буудаг тул хүндрэл гараагүй. Харин үдээс хойш буух хуваарьтай “Хүннү эйр” компанийн онгоц тухайн хугацаанд аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд хотод буусан.

Баян-Өлгий аймгийн зорчигчдыг Ховд хүртэл автоусаар хүргэж, Улаанбаатараас ирсэн зорчигчдыг тосож авч байлаа. Харин 16-наас нислэг хэвийн үргэлжилсэн” гэж албаныхан мэдээллээ.

Хурбаан айт баяраас өмнө орон нутгийн болон нисэх буудлын удирдлага нислэгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийж, бүх малыг битүү, зориулалтын байранд нядлах, хаягдлыг нь хогийн цэгт булах арга хэмжээ авахуулжээ. Гэвч хогийн цэг Өлгий хотод маш ойрхон байрлаж байгаа нь шувуу бөөгнөрөх шалтгаан болж хүндрэл учруулсан аж.

Холбогдох стандартын дагуу хогийн цэг онгоцны буудлаас 15 км-ээс хол байрлах ёстой тул уг асуудлыг шийдвэрлэх саналаа аймгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08

Архангай:Ойрын хавьтлын найман иргэн очсон учир гарах хөдөлгөөнийг хаалаа

 Covid-19 вирусын өнөөдөр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн

2021-02-08