Халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

2020-03-05 0

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.

Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө.

Холбоотой мэдээ

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25

Мэндчилгээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2020-12-23

СӨХ-той холбоотой гомдлыг шийдвэрлэх “UBCall” аппликэйшн нэвтрүүлнэ

ШӨХТГ-т  иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сану

2020-12-22