Ч.Улаан: Одоогоор цагаан будаа, ургамлын тос 45 хоногийн нөөц байна

2020-03-05 0

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах мэдээллийг өглөө.

-Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Өнгөрсөн онд 4,000 тонн мах нөөцөлж байсан. Энэ жил гурав дахин нэмэгдсэн.  Гурваас долоодугаар сарын хугацаанд сар тутам 3,000 тонн буюу өдөрт 100 тонн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдэнэ гэсэн үг.

Нөөцийн махны үнэ хямд байгаа. Тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Нөөцийн махыг 279 цэг, дэлгүүрээр худалдаална.

Манай улсын гурилын жилийн хэрэгцээнд 300 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тонн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тонн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй. Хил гааль, экспорт, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тонн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гурилын 3 сарын нөөц байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой буюу 1,180-1,527 төгрөгийн хооронд байна.

Цагаа будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас нөөц бүрдүүлэх боломжгүй байна. Одоогоор цагаан будаа 1,5 сарын, элсэн чихэр 3,5 сарын, ургамлын тос 1,6 сарын нөөцтэй байна.

Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Сүүний хэрэгцээг тооцвол жилд 154.8 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс зуны улиралд хангадаг. 4,000 тонн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Өнгөрөгч 2 дугаар сард болсон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нэмж 2,000 тонн сүү импортлохоор болсон.

Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртийн хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тонн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан.

Харин ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.

Дээрх арга хэмжээнүүдийг авснаар мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Гэхдээ цаашид нэг улирлын хугацаагаар тооцож стратегийн нөөц бүрдүүлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдлаас харж болно. Үүний тулд 480 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно.

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаад талархалтай байна.

Холбоотой мэдээ

Мэндчилгээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2020-12-23

СӨХ-той холбоотой гомдлыг шийдвэрлэх “UBCall” аппликэйшн нэвтрүүлнэ

ШӨХТГ-т  иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сану

2020-12-22

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т талархал илэрхийллээ

Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлб

2020-12-15