Эрсдэлт бүсээс ирж буй иргэдийг 14 хоног зайлшгүй тусгаарлана

2020-03-01 0

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Орон нутгийн замыг гуравдугаар сарын 3-ны өглөөний 06.00 цагт нээнэ.  Хяналт шалгалт хэвээр  байх тул иргэд онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхыг санууллаа. Экспортын ажлууд гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Улаан-Үд, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалсан. Эрсдэлтэй бүсээс ирж байгаа зөвхөн монгол иргэд агаарын, төмөр замын, авто замын гэсэн гурван урсгалаар орж ирэх боломжтой болохоор ирээд 14 хоног тусгаарлалтад орно. Сүхбаатар, Алтанбулаг, Буянт-Ухаа боомтоор орж ирэх боломжтой. БНСУ, Япон, Иран, Итали коронавирусийн голомтод бүс болоод байгаа учраас тэндээс ирж байгаа иргэд эрүүл мэндийн үзлэгт орж, 14 хоног зайлшгүй тусгаарлагдах юм байна.

Холбоотой мэдээ

Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагнаж цалинтай чөлөө олголоо

Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн

2021-07-26

Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүн боллоо

Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төв-ийн дэргэдэх Mongolian Fact-Checking Center (MFCC) нь 2021 оны

2021-07-25

Вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн х

2021-07-22