Д.Сарангэрэл: Коронавирусын оношлуурын чанарт эргэлзэх хэрэггүй

2020-02-28 0

Коронавирусын халдвар дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна.

Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байгаа нь нууц биш юм.

Гэвч Япон улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа ба өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашиглаж, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай хүн гараагүй сайхан мэдээтэй байна.

Эрүүл мэндийн салбарынхан тус оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан байна. Тодруулбал амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусын оношилгоог тус багажаар давхар хийсэн. Ингэхдээ түүврийн аргаар бүх шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлж буй хүнд, хөнгөн өвчтнүүдэд оношилгоог хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй. Тиймээс оношилгоо үнэн зөв хийгдэж байна, оношлуурын чанарт эргэлзэх хэрэггүй гэж ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан

2020-12-31

Хустайн нуруу цогцолбор газрын 16 ажилтан орон сууцтай боллоо

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Био

2020-12-26

Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн спортын онолын сургалт зохион байгууллаа

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо Монголын үндэсний парали

2020-12-21