Үхрийн махны үнэ буурч байна

2019-08-18 0

8 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9668 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11660 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 165 төгрөгөөр (1.4%), үхрийн цул махны үнэ 36 төгрөгөөр (0.3%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 67 төгрөгөөр (0.7%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөгөөр худалдаалж байна.

Холбоотой мэдээ

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25

Мэндчилгээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2020-12-23

СӨХ-той холбоотой гомдлыг шийдвэрлэх “UBCall” аппликэйшн нэвтрүүлнэ

ШӨХТГ-т  иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сану

2020-12-22