Жилийн засал, номоо цахимаар айлтгуулах боломжтой боллоо

2020-02-27 0

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Зүүн Хүрээ Дашчойлин хийд “Dashichoiling” аппликэйшнийг ашиглан засал, номоо цахимаар айлтгах боломжийг бүрдүүлээд байна.

“Dashichoiling”  аппликэйшнийг ашиглан хэрхэн засал номоо айлтгуулах зааврыг хүргэе.
1. Та android юм уу, iOS үйлдлийн систем бүхий гар утас, таблет зэрэг төхөөрөмжиндөө PlayStore/AppStore-т “Dashichoiling”  аппликэйшнийг хайлт хийн татаж суулгана. (Мөн таны төхөөрөмжинд мобайл банкны аппликэйшн байвал ном захиалах үйл явц илүү хялбар болох юм)
2. Татагдсан аппликэйшн рүү ороход 4 сонголттой цонх гарч ирнэ. Үүний “Ном уншуулах захиалга” цонхон дээр дарна.
3. Цонхыг нээж, “Хэнээс”, “Хэнд”, “Утасны дугаар” хэсгийг бөгөлж гүйцээд “Ном захиалах” товчийг дарна.
4. Дараа нь “Айлтгах номын жагсаалт” гэдэг цэс гарч ирэх ба үүнээс ямар, ямар ном айлтгахаа сонгон доор байрлах “Захиалга өгөх” гэсэн ногоон товчийг дарна.
5. “Захиалсан номын жагсаалт” гэдэг цэс гарч ирнэ. Үүнээс та айлтгасан номуудаа нягталж шалгах боломжтой бөгөөд “Мөнгөн дүн” хэсэгт тушаах мөнгөн дүнгээ оруулах ба “Үргэлжлүүлэх” ногоон товчийг дарна. (Жич: Зүүн хүрээ Дашчойлин хийд нь номын тариф байхгүй. Харин мөнгөн дүнгийн доод нэгж нь 3000₮ байна.)
6. Дараагийн цэсэнд таны өмнө нь оруулсан мэдээллүүд дахин гарч ирэх ба түүнийгээ хянаж шалгаад “Төлөх” товчин дээр дарна.
7. “Төлбөр төлөх” цэсэнд “Интернэт банкаар төлөх”, “Мобайл банкны аппликэйшнээр төлөх” гэсэн 2 төрлийн хэсэг бүхий сонголтуудаас аль өөрт тохиромжтойгоо сонгон эцэст нь “Төлөх” хэсэг дээр дарснаар таны ном захиалагдана.

 

Холбоотой мэдээ

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25