Танилц: Гэр бүл судлаач Л.Нарантуяагийн нөхөр Б.Цогоо

2020-02-10 0

Гэр бүл судлаач Л.Нарантуяа бүсгүйчүүдэд хаяглаж хэлдэг хурц үгсээрээ олонд танигдсан. Өөрөөр хэлбэл тэр эрчүүдийг тахин шүт, уучил, таатай дур зоргоор нь амьдруул гэсэн санааг дэлгэрүүлдэг. Тэр ч утгаараа олон хүн өөрийнх нь нөхөр ямар хүн байдаг бол, өөрөө нөхөртөө ингэж ханддаг болов уу гэсэн сэтгэгдлийг сошиел орчинд  үлдээсэн байдаг.

Түүний нөхрийг Б.Цогоо гэдэг бөгөөд тэд 30 жилийг хамтдаа туулж яваа аж. Хосууд найман настайгаасаа  тоглож наадаж, арван жилдээ нэг ангид нэг ширээнд сууж улмаар хамтын амьдралаа зохиожээ.

Л.Нарантуяа хамтын амьдралынхаа талаар “ Би нөхрөө хөөх тухай, бүр цохиод хаяхсан гэж боддог үе ч байсан. Салах тухай ч  бодож явсан. Тэгээд 60 жил ханилсан хосуудаас зөвлөгөө авч анхны бал сарыг ахин цэцэглүүлж болдогийг ойлгосон. Одоо бид дөрвөн хүүхэдтэй” хэмээн ярьсан байдаг. Мөн  “Би гурил ч зуурч чаддаггүй айлын эхнэр болсон. Аав ээж минь намайг ном унш боловсролтой бол гэж өсгөсөн, учраас. Гэвч би нөхөртөө таалагдахын тулд гурил зуурч, хоолыг маш сайн хийж сурсан” хэмээн ярьсан удаатай.

Магадгүй, түүний өөрийн үзэж туулж, биеэрээ мэдэрсэн амьдрал нь эр хүнийг ойлгох ёстойг, хувийн орон зайг нь өөрт нь үлдээх ёстойг ухааруулсан байж болох.

Холбоотой мэдээ

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

Ч.Нямдаваа: Иргэд самрыг кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой

Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-ийг

2020-09-09

Хэнтий аймгийн эмч нар нүдэнд нь 8 см урттай мод орсныг анзааралгүй оёсноос хараагүй болжээ

Хэнтий аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч н.Эрдэнэцэцэг, н.Цэвээн-Идэр нар өвчтөний нү

2020-08-14