Гашуун сухайтаас ирсэн иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлалаа

2020-02-10 0

Хөвсгөл аймагт корона вирусын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хувьд Далай-Элбэрэлт өрхийн эмнэлэг дээр хоолой өвдөж,  халуурах шинж тэмдэгтэй  ирсэн.  2020 оны 01-р сард   хятад улсын хоёр иргэн короновирусаар өвчилж Гашуун сухайт хил орчмын   иргэдийг  14 хоногийн хугацаанд хөл хорионд байлгаж,  сэжигтэй шинж тэмдэг илрээгүй учраас монгол иргэдийг нутаг буцаасан. Түүний дотор хорионд байсан гэх Хөвсгөл аймгийн иргэн 01-р сарын 28-нд монголд  орж ирсэн. Тэрээр Улаанбаатар хотод байж байгаад  02-р сарын 06-ны өдөр Мөрөн хотод ирсэн. Одоогоор тухайн иргэнийг   тархвар судлалын орчин нөхцөлд халдвар авсан байж болзошгүй, мөн халуурах шинж тэмдэгтэй байгаа учраас бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт  туслаарласан байгаа. Өнөөдөр тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлал үндэсний төв рүү илгээсэн шинжилгээний хариу 02-р сарын 12-нд буюу Лхагва гарагт гарна. Мөн  гэр бүлийн хүмүүсийг нь  гэрийн нөхцөл хөл хорио тогтоосон байгаа” гэжээ.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03