Д.Цогтбаатар: Япон фестиваль Монголд арга хэмжээ биднийг улам ойртуулна

2019-08-18 0

Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “White Rock Center”-т “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато нар оролцов.

Сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр  ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд соёл, спорт, олон нийтийн солилцоо нэн чухал байдаг. Энэ онд хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Япон Улсын Элчин сайдын яам болон японы хөрөнгө оруулагчид, найрамдал, олон нийтийн байгууллагуудын санаачлагаар зохиогдож буй “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ нь Японы талаарх монголчууд бидний мэдлэг, ойлголтыг улам гүнзгийрүүлж, манай хүүхэд залуучуудын сонирхлыг татаж, биднийг улам ойртуулна” хэмээн онцлов.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08