“Солонгосын 7 хоног” өнөөдөр өндөрлөнө

2019-08-18 0

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ нь солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт гэсэн өргөн хүрээнд үргэлжилж байна.

Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд үзэгч олон нийтийн дунд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03