Ерөнхийлөгч элчин сайд нарыг зөвшилцөх саналаа татлаа

2020-01-29 0

Засгийн газраас  Элчин сайдуудыг томилох саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, МАН-ын бүлэг Даваа гаригт хэлэлцсэн билээ.

Харин элчин сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгч саналаа эгүүлэн татсан учраас хэлэлцэхийг хойшлууллаа.

Ерөнхийлөгчийн дэмжиж, зөвшилцсөн элчин сайдуудаас хоёрыг нь буюу БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр нарыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал, Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй, Ч.Бүрэнбаярыг нас өндөр хэмээн дэмжээгүй юм.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08