Братск хотод Дархан худалдааны төв байгуулна

2019-08-18 0

Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, ирэх  09 сарын 02-06-ны өдрүүдэд Братск хотод болох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцоно.

Аймгийн ЗДТГазрын дарга Ч.Энхбат Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар чиглэл өглөө.

Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хотын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж. Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ

Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулна

УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуули

2021-01-02

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ЦОГТЦЭЦИЙ СУМАНД 500 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины

2020-11-18

Ховд: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан иргэнд ойр байсан 73 иргэнийг тусгаарлалаа

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б

2020-08-12