Сэрэмжлүүлэг: Хэнтий аймагт бөөлжиж, гүйлгэх шинж тэмдэгтэй ирсэн 14 настай хүүхэд нас барлаа

2020-01-27 0

Манай сайтад Хэнтий аймагт короновирус илэрч нэг хүүхэд нас барсан бөгөөд одоо зам хаах гэж байна гэсэн мэдээлэл ирлээ. Бид энэ талаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулга авлаа.

9956 …. дугаартай албан тушаалтан “Өнөө өглөө 08 цагт бөөлжиж гүйлгэж суулгасан 14 настай хүүхэд ирсэн. Тухайн хүүхдэд эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж арга хэмжээ авсан боловч харамсалтай нь  16 цагт нас барлаа. Бид үүнийг шинэ вирус гэж батлаагүй ч гэсэн урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоож байна. Мөн тухайн хүүхдийн ангийн хүүхдүүдийг тусгаарлаж үзлэг шинжилгээнд хамруулж байна. Зам хаах талаар надад мэдээлэл алга” гэж хэллээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Аймагт яг одоо эл тохиолдлыг короновирус хэмээн үзэж аймгаас орох гарах хөдөлгөөнийг хаах гэж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09