Коронавирусээр 17 хүн нас бараад байна

2020-01-23 0

Энэ 1 сарын 23-ны буюу өнөөдрийн шѳнийн 01:00 цагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 572 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн эмчлүүлж байгаа бѳгѳѳд 17 хүн нас баржээ.

Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн илэрсэн байна. Үхан хотод онц байдал зарлаж байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхан хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна. Үхан хотод эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулж байна.

Хятад улс  даяар бие нь халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар хөл хорионд оруулж шалгаж байна. Халдвар авсан иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаа тул халдвар маш хурдастай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна. Мөн Хятадын цагаан сартай холбогдуулан зохион байгуулах ёстой байсан томоохон нэвтрүүлэг тоглолтын арга хэмжээнүүд эхнээсээ цуцлагдаж байна. БНХАУ-ын бүх муж нийтийн тээврээр зорчих иргэд маск зүүхийг сануулж, биеийн халууныг тогтмол шалгаж байна. Энэхүү халдвар нь манай улсын хилд улам ойртож байгаа тул та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Одоогийн байдлаар хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа бөгөөд эмнэлгийн эмч ажилчид ч мөн халдварлалд өртөж байна. Шинэ коронавирусын халдварлалын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар халдварлах замд агаараар буюу  амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон ба өөр ямар замаар халдварлаж болохыг гүйцэд олж илрүүлээгүй байна. Мөн шинэ вирус нь хувьсан өөрчлөгдөх боломжтой бөгөөд тахал цаашид улам тэлэх аюултай байна.

Холбоотой мэдээ

Эмнэлгээр үйлчлүүлэх цагийг утсаар захиалах боломжтой боллоо

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорил

2020-09-09

МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.08.14/ болж байн

2020-08-14

Голд машинаа угаасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан “

2020-08-04